HARRY POTTER 1
Харри Поттэр ба Гүн ухааны чулуу нь Английн зохиолч Ж. К. Роулингийн бичсэн өсвөр насны хүү Харри Поттэрийн тухай долоон цуврал, уран зөгнөлт зохиолийн эхний ном нь юм.
Бичигдсэн түүх:
Тухайн үедээ хүүхдийн шилдэг зохиол болж шалгарч байсан энэхүү Harry Potter and the Sorcerer's Stone ном нь мөн хамгийн алдартай хүүхдийн номнуудын нэг болж чадсан билээ. 1991 оны энгийн нэгэн галт тэрэгний аялал, 7 боть бүхий, Харри Поттерийн бүхэл бүтэн цогц ертөнцийн эхлэл болжээ
Роулинг Харри Поттерийг зохиох санаагаа анх хэрхэн олсоноо Би Би Си-д ийнхүү ярьсан байна:
"Би Манчестераас Лондон руу явах галт тэргэнд юм бичих талаар огт бодоогүй сууж байтал санаанд минь маш тодоор Харри, туранхай хүү ороод ирсэн. Би урьд нь хэзээ юм бичих талаар огт бодож байгаагүй, тэрнээс өмнө миний энгийн нэг санаа надад ингэж их нөлөөлж байгаагүй л дээ. Цүнхээ уудалж ямар нэгэн бичих юм олдоогүй, бүр хөмсөгний харандаа ч байгаагүй дээрээс нь галт тэрэг саатсан учир би бичих зүйлийнхээ талаар олон цагийн туршид бодож суусан."
Тэрээр өөрийн вэбсайт дээрээ ингэж бичжээ: "Би Гүн ухааны чулууг тэр орой нь л бичиж эхэлсэн ч, төгсгөлийн ном нь тэр үеийн анхны бичвэрүүдтэй огт төсгүй. Би Манчестер руу янз бүрийн зүгт ургах өөрийн санаануудтай бичвэрээ барьсаар очиж, Харригийн Хогвартс дахь амьдралын татаар эргэцүүлсэн дээ."
Дараагийн хэдэн жилийн туршид Хатагтай Роулинг номоо чөлөөт цагаараа бичиж байжээ. Тэрээр 1994 онд Эдинбург руу нүүсэн байна. Тэр үеийн тухай өгүүлэхдээ: “Би дахиж багшилахаар шийдэж байсан юм. Нэгэнт багшилж эхэлбэл олон дэвтэр засахаас эхлүүлээд, хичээлийн төлөвлөгөө гаргах дээрээс нь хүүхдээ ганцаараа харах гээд маш олон ажил гарч номоо бичих зав дахиж гарахгүй гэдгийг мэдэж байсан болохоор би номоо дуусгах ажилд орж, номоо яаж ийж байгаад хэвлүүлэх төлөвлөгөө гаргасан юм. Жессика тэргэндээ унтах бүрийд хажуугийн кафе руу гүйж очоод галзуу мэт бичдэг байснаа санаж байна. Би бараг өдөр бүр бичдэг байсан. Би номоо бүгдийг өөрөө шивж байхдаа заримдаа номыг үзэн ядах, хайрлах хоёр сэтгэгдэл зэрэг төрдөг байсан.”
1997 оны The Herald-д өгсөн ярилцлагадаа:
"Ном надад амьдрах итгэл өгдөг байсан. Надад эмэгтэй дүүгээс минь өөр таньдаг хүн байдаггүй байсан юм. Би амьдралдаа тэр үеийнхээс илүү их гутарч байгаагүй. Цуглуулсан жаал юмаа хүүхдийн хэрэгсэлд зориулж дуусчихан байж билээ. Гэрлээд, насан туршдаа ажилласан ч би гэнэт ажилгүй, ядмаг орон сууцтай ганц бие эх болж хувирсан юм. Миний бичвэр л надад урагшаа явах итгэл өгч байсан юм."
Мөн тэрээр The Herald-д ингэж хэлжээ:
"Би тэр үед агентын талаар огт мэддэггүй байсан ч тэр жилийн Зохиолч, Уран бүтээлч нарын номноос хэдэн хаяг авч санал явуулсан. Кристофер Литл нь миний саналаа явуулсан дөнгөж хоёр дахь агент байсан юм. Би захиагаа буцааж авч байсан өдрөө маш сайн санадаг юм. Захиагаа авахдаа татгалзсан хариу байх байх гэж бодож байтал захианд ингэж бичсэн байсан: "Таны гар бичвэрийг бид тусгайлан хүлээж авна гэдгийг мэдэгдэхэд таатай байна."
"Тэр миний амьдралын хамгийн гоё захиа болсон бөгөөд би тэр захиагаа найман удаа уншсан. Дараа нь (1997 оны хавар) Кристофер над руу залгаж Америкт миний номыг хэвлэх эрхийн төлөөх дуудлага худалдаа болсон мөн Ноён Артур Левин надад зургаан оронтой мөнгө төлөх болсон талаар ярьж, 10 минутын дотор над руу залгана гэхэд би баярласандаа үхэх шахсан шүү."
1996 оны намар, Bloomsbury Press номыг Их Британид хэвлэх эрхийг, Scholastic компани Америкийн Нэгдсэн Улсад хэвлэх эрхийг 100000 доллараас өндөр үнээр 1997 онд худалдаж авсан.
Хатуу хавтастай болон цаасан хавтастай хувилбар хоёул Британид 1997 оны 7-р сарын 26–нд худалдаанд гарсан. АНУ-д хатуу хавтаст хувилбар 1998 оны 9-н сарын 1 – нд, цаасан хавтаст хувилбарыг 1999 оны 9-н сарын 8-нд, тус тус худалдаанд гарчээ.
Ном нь АНУ-д маш их амжилт олсон бөгөөд Scholastic номоо хоёрхон сарын дотор 3 дахь удаагаа хэвлэж байжээ. Хатагтай Роулинг АНУ-ын хотуудаар (Денвер, Нью-Йорк, Сан-Франциско, Чикаго, Сиэтл) номны нээлтийн өдөрлөгүүдийг даган аялсан ажээ.
Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу кино нь 2001 оны уран зөгнөлт, фантази төрлийн кино бөгөөд найруулагчаар нь Крис Колумбус ажиллажээ. Киноны зохиолыг Их Британий зохиолч Жоанна Роулингийн "Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу" номоос сэдэвлэн туурвижээ. Уг кино нь Харри Поттэр кино цувралын эхний кино нь бөгөөд продюсераар Стивен Кловс, Дэвид Хэйман нар ажиллажээ. Кинонд зохиолын гол баатар болох Харри Поттэр хүү өөрийгөө шидтэн болохыг мэдэж улмаар ид шидийн Хогвартс сургуульд эхний жилээ суралцаж буй тухай өгүүлнэ. Тус киноны гол дүрүүдэд Харри Поттэрын дүрд Даниэл Редклифф, түүний найз Рон Уизлийн дүрд Руперт Гринт, Хэрмиони Грэйнжэрийн дүрд Эмма Уатсон нар тоглосон байна. Уг киноны үргэлжлэл болох дараагийн бүтээл нь Харри Поттэр ба Нууцат өрөө кино билээ.
Анх Warner Bros. компани Харри Поттэр киног бүтээх эрхийг 1999 онд 1 сая еврогоор худалдан авчээ. Киног бүтээх ажил 2000 онд Их Британид эхэлсэн ба шилдэг найруулагчид болох Стивэн Стилбэрг, Роб Рейнэр нараас илүүтэй Warner Bros. Крис Колумбусыг сонгожээ. Ж.К.Роулинг кинонд зөвхөн Их Британи болон Ирландын жүжигчдээс сонгохыг захижээ. Киноны зохиолыг Стивэн Кловс боловсруулсан ба киноны зураг авалтыг Leavesdon студи болон Британы цайзуудад авсан байна.
Кино 2001 оны 11 сард Их Британи болон АНУ-д дэлгэцнээ гарсан ба гарсан даруйдаа шуугиан дэгдээж 974 сая ам.долларын орлог авчиржээ. Мөн маш олон шагналуудыг хүртэхийн зэрэгцээ Оскарын шагналд Шилдэг хөгжим, Шилдэг хувцаслалт, Шилдэг тайзны зураг зэрэг номинацуудад нэр дэвшжээ. 2011 оны 7 сарын байдлаар тус кино нь бүх цаг үеийн хамгийн их ашиг орлогтой кинонуудын жагсаалтын 11-д бичигдэж буй ба Харри Поттэр кино цувралаас Харри Поттэр ба Үхлийн шүтээн 2-р бүлэг киноны дараа бичигддэг.
Friday, December 14, 2018
Subscribe to:
Post Comments (Atom)
HARRY POTTER 7 Харри Поттэр ба Үхлийн шүтээн ном нь Английн уран зохиолч Ж.К.Р...
No comments:
Post a Comment