HARRY POTTER 2
Харри Поттэр ба Нууцат өрөө нь Британийн зохиолч Ж. К. Роулингийн бичсэн 12 настай Харри Поттерийн адал явдлуудын талаар өгүүлэх ном. Тус ном нь Харри Поттэр цувралын хоёр дахь ном юм.
Бичсэн түүх:
Хатагтай Роулинг энэхүү номоо нэг дэхь Harry Potter and the Sorcerer's Stone ном нь алдрын оргилд гарч амжаагүй байхад бичсэн бөгөөд тэрээр энэ номоо нэг дэхь номоо дуусгасан тэр орой л бичиж эхэлсэн байна.
Роулинг хоёр дахь номоо бичиж байхдаа анх удаа өөрийн бичсэн зохиолдоо эргэлзэж, юу бичихээ мэдэхгүй болсон гэдгээ ярьжээ. Үүний тухай тэрээр ингэж ярив:
"Би ийм байдалд зөвхөн ганцхан удаа орж байсан, энэ нь Нууцат өрөөг бичиж байх явцад юм. Би анхны удаагаа олны өмнө гарч балмагдсаж, миний энэ ном тэдний сэтгэлд хүрэх болов уу хэмээн санаа зовж байсан л даа. Гэхдээ энэ нь 5 долоо хоног л үргэлжилсэн. Мэдээж энэ нь бусад зохиолчдтой харьцуулбал маш богино хугацаа юм."
Хатагтай Роулинг номоо 1997 оны 7 сарын сүүлээр бичиж дуусгаад шуудангаар агент руугаа явуулсан бөгөөд ийнхүү олон сарын хяналтын ажил эхэлжээ.
Гүн ухааны чулуу хэвлэгдэж амжаагүй байхад, Роулинг Нууцат өрөөг кафенд бичсээр байжээ. 1997 оны The Independent-д өгсөн ярилцлагадаа тэрээр ингэж ярьжээ:
"Нэг өдөр би, би дуртай кафендаа, хэвлэлтэнд ороход бэлэн болсон 2-р номныхоо эхийг дахин уншихаар сууж байсан юм. Жессикагаа дуртай цэцэрлэгт нь явуулах мөнгөтэй болсон болохоор би цэцэрлэгт өгчихсөн байсан юм. Би наалдамхай жигнэмэг, аяга халуун шоколад байсан бөгөөд яг тэр мөчид надад гайхалтай сайхан мэдрэмж төрсөн юм. Би өөрийгөө дэлхийн хамгийн азтай хүн гэж бодсон. Би амьдралынхаа туршид ямар ч зорилгогүй бичсэн зүйлийнхээ төлөө мөнгө авч байгаа мөн одоо гартаа барьж байгаа ном минь хэвлэгдэнэ гэж бодоход надад сайхан байсан."
Ном нь 1998 оны 7 сарын 2-нд хэвлэгджээ. Үүний дараа Bloomsbury цаасан хавтаст хувилбарыг 1999 оны 2 сард хэвлэжээ. Яг жилийн дараа Америкт хэвлэгдэж, 2000 оны 8 сарын 15-нд цаасан хавтаст хувилбар хэвлэгдсэн байна.
Ном гарсан даруйдаа бэстселлэр болсон бөгөөд тухайн үеийн алдартай зохиолчид болох Жеффри Арчер, Жон Гришам, Терри Пратчетт, гэх мэт зохиолчдыг бут цохижээ. Хатагтай Роулинг Англи болон Шотландын номын сан, сургууль, номын дэлгүүрүүдээр явж номныхоо нээлтийг хийхийн зэрэгцээ хүүхдүүдэд номны хэсгүүдээс уншиж өгч байжээ. Тэрээр энэ үеийг амьдралынхаа хамгийн сайхан мөчүүдийн нэг гэж хэлжээ.
1999 оны 7 сар гэхэд 700'000 гаруй хувь хэвлэгдээд байсан бол 9 сар гэхэд энэ тоо 1'800'000 болтлоо өссөн байна. Одоогийн хэвлэгдсэн номны тоо нь хэлэхэд хэцүү ч энэ нь ойролцоогоор саяын тоог хэд хэд үржүүлсэнтэй тэнцүү юм.
Харри Поттэр ба Нууцат өрөө кино нь найруулагч Крис Колумбусын 2001 оны фантази төрлийн бүтээл юм. Зохиолч Ж.К.Роулингийн "Харри Поттэр ба Нууцат өрөө" зохиолоос сэдэвлэн уг киног бүтээжээ. Уг кино нь 2001 онд анх гарсан Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу киноны үргэлжлэл ба Харри Поттэр цувралын 2 дахь нь юм. Харри Поттэрийн сурдаг ид шидийн Хогвартс сургуульд Салазар Слицерины залгамжлагч эргэн ирж Нууцат өрөөг онгойлгон аймшигт мангасыг сэрээн сургуулийн сурагчид руу довтолж буй талаар уг кинонд өгүүлнэ. Кино зохиолыг Стивэн Кловс бичиж продюсераар Дэвид Хэйман ажилласан байна. Гол дүрүүд болох Харри Поттэр, Хэрмиони Грэйнжэр, Рон Уизли нарын дүрд Дэниэл Редклифф, Эмма Уатсон, Руперт Гринт нар тогложээ.
2002 оны 11-р сарын 15-нд дэлхий даяар нээлтээ хийсэн ба кино театруудаас их ашиг орлог олсон бүтээл болсон ба 878 сая ам.долларыг одоогоор олоод байна. Уг кино нь бүх цаг үеийн хамгийн их ашиг орлогтой 24 дэх кино болсон бөгөөд Харри Доттэр цуврал дотроо ашиг орлогоороо 7-д ордог. Мөн Харри Поттэр цувралын хамгийн урт хугацаатай кино нь Нууцат өрөө болжээ. Тус цувралын дараачийн анги нь Харри Поттэр ба Азкабаны хоригдол нэртэйгээр гарсан.
Friday, December 14, 2018
Subscribe to:
Post Comments (Atom)
HARRY POTTER 7 Харри Поттэр ба Үхлийн шүтээн ном нь Английн уран зохиолч Ж.К.Р...
No comments:
Post a Comment