Friday, December 14, 2018

                                                            HARRY POTTER 

Харри Поттэр  нь Английн зохиолч Ж. К. Роулингийн бичсэн өсвөр насны хүү Харри Поттэрийн тухай долоон цуврал, уран зөгнөлт зохиол юм. Зохиолын үйл явдал голдуу залуу шидтэнүүдийн сургууль болох Хогвартс Ид Шидийн Сургуульд болох бөгөөд, Лорд Волдэморт хэмээх Харригийн эцэг эхийг алсан хар шидтэний эсрэг Харри Поттэрийн тэмцлийг өгүүлдэг.

1997 онд Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу ном худалдаанд гарсан даруйдаа алдартай болж, дэлхий даяар амжилтанд хүрсэн билээ. Цуврал номноос сэдэвлэн кинонууд, компьютер тоглоом болон Харри Поттэрийн сэдэвтэй төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн олны хүртээл болсоор байна. 2007 оны 8 сарын байдлаар нийт долоон боть номын эхний зургаа нь дэлхий даяар 400 гаруй сая хувь борлогдож, 64 гаруй хэл рүү орчуулагджээ. Цувралын төгсгөлийн ном болох "Харри Поттэр ба Үхлийн шүтээн" ном нь 2007 оны 7 сарын 21-нд худалдаанд гарсан даруйдаа 12 сая хувь борлогдсон нь дээд амжилт тогтоосон байна.

Зохиолын амжилт нь Роулингийг түүхэн дэхь хамгийн баян зохиолч болгожээ. Номны англи хувилбаруудыг Их Британид Блүүмсбүри, АНУ-д Сколастик, Австралид Аллен&Анвин, Канадад Рэйнкоуст Номын компаниуд тус тус хэвлэж байна.

Харри Поттер цуврал номоор Варнер Брос компани кино хийсэн бөгөөд эхний Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу кино нь 2001 оны 11-р сарын 14-нд кино театруудаар гарсан бол төгсгөлийн Харри Поттэр ба Үхлийн шүтээн зохиолоор 2 бүлэг болгон хийж, 1-р анги нь 2010 оны 10-р сард, 2-р ангинь 2011 оны 7-р сард дэлгэцнээ гарчээ. Харри Поттэр кино цуврал нь өдгөө хамгийн их ашиг орлого олоод буй цуврал кино бөгөөд нийт 7 тэрбум гаруй ам.долларын орлого олоод байна. Харри Поттэрийн сэдэвтэй маш олон бүтээгдэхүүн гарсан нь Харри Поттэр брэндийг 15 тэрбум гаруй ам.долларын үнэ хүргэж чаджээ.



harry-potter-books-cover-Harry Potter and the Sorcerer's Stone



harry-potter-books-cover-Harry Potter and the Chamber of Secrets


Image result for harry potter















No comments:

Post a Comment

                                                            HARRY POTTER 7 Харри Поттэр ба Үхлийн шүтээн ном нь Английн уран зохиолч Ж.К.Р...