Friday, December 14, 2018

                                                            HARRY POTTER 7

Харри Поттэр ба Үхлийн шүтээн ном нь Английн уран зохиолч Ж.К.Роулингийн Харри Поттэр цуврал номын 7 дахь ба төгсгөлийн боть ном юм. Энэхүү ном нь Их Британид Bloomsberry, АНУ-д Scholastic хэвлэлийн компаниудад хэвлэгдэн 2007 оны 7 сарын 21-нд гарсан байна. 1997 онд анх хэвлэгдсэн Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу номоос эхэлсэн цувралын төгсгөл ном нь болсон. Зохиолд шидтэн хүү Харри Поттэр өөрийн гол дайсан Лорд Волдэморт-той хийж буй эцсийн тэмцлийг өгүүлдэг.

Ж.К.Роулинг уг номоо 2007 оны 1-р сард бичиж дуусгажээ. Дэлхий даяар 93 орнуудад хэвлэгдсэн бөгөөд Үхлийн шүтээн ном нь түүхэнд хамгийн хурдан борлогдсон номын амжилтыг эвджээ. Ердөө гарсныхаа дараах 24 цагийн дотор л 15 сая хувь борлогдсон бөгөөд үүний 11 сая нь АНУ болон Их Британид зарагдсан байна. Ингэснээр өмнөх Харри Поттэр ба Хагас цуст Ханхүү номны 1 өдрийн дотор 9 сая хувь зарагдсан амжилтийг эвджээ. Уг зохиол 120 гаруй орны хэлээр орчуулагдаад байна.

Номын зохиолоос сэдэвлэж Варнэр Брос компани 2 хэсэгтэй киног бүтээсэн. Харри Поттэр ба Үхлийн Шүтээн 1-р бүлэг кино 2010 оны 11 сард гарсан бол Харри Поттэр ба Үхлийн шүтээн 2-р бүлэг кино нь 2011 оны 7 сард гарсан билээ
Харри Поттэр ба Үхлийн Шүтээн: 1-р бүлэг кино нь найруулагч Дэвид Етисийн 2010 онд бүтээсэн кино ба Харри Поттэр киноны 7 дахь цуврал юм. Ж.К.Роулингийн "Харри Поттэр ба Үхлийн Шүтээн" зохиолоос сэдэвлэн бүтээсэн 2 киноны эхний бүлэг юм. 2010 оны 11 сарын 18-нд нээлтээ хийж нийт 956 сая ам.долларын ашиг олжээ.
Харри Поттэр ба Үхлийн шүтээн 2-р бүлэг  нь 2011 оны баатарлаг туульс бүхий уран зөгнөлт кино юм.

Дэвид Иейтс Ж. К. Роулингийн Харри Поттэр ба Үхлийн шүтээн номноос сэдэвлэн найруулжээ. Харри Поттерийн дүрд Дэниэл Редклифф түүний үнэнч найзуудын болох Рон Уизли, Хермиона Хрейнжер нарын дүрд Руперт Гринт, Эмма Уотсон нар тоглосон ба зураг авалтыг 2009 оны хоёрдугаар сарын 19-нөөс 2010 оны зургаадугаар сарын 12-ны хооронд арван жил үргэлжилсэн кино цувралын төгсгөлийн ангийг бэлэн болгожээ.Энэхүү 2-р бүлэг 2D, 3D болон IMAX хувилбараар кино театруудаар 2011 оны долоодугаар сарын 13-наас-15-ны хооронд нээлтээ хийсэн байна.

Уг анги нь өмнөх ангиудыг бодвол хамгийн их үзэгчтэйгээр шалгарсан улмаар 2011 оны хамгийн их орлого олсон киногоор шалгарч бүх цаг үеийн ашиг орлогоороо тэргүүлэгч кинонуудын жагсаалтад 1,32 тэрбум доллараар хоёрдугаарт буюу Аватарын ард эрэмбэлэгдсэн гэх мэт олон шинэ шинэ амжилтуудыг үзүүлсэн билээ.

Blu-ray болон DVD хувилбартайгаар 2011 оны арваннэгдүгээр сарын 11-нд Америкийн зах зээлд худалдаалагдаж эхэлжээ.


Image result for harry potter deathly hallows part 1


Image result for harry potter deathly hallows part 1


Image result for harry potter deathly hallows part 1


Related image


Image result for harry potter deathly hallows part 1


Related image


Related image
                                                            HARRY POTTER 6

Харри Поттэр ба Хагас цуст Ханхүү ном нь Английн уран зохиолч Ж.К.Роулингийн "Харри Поттэр" цуврал номын 6 дахь боть юм. Номны үйл явдал нь зохиолын гол баатар болох Харри Поттэрийн ид шидийн Хогвартс сургуульд сурч буй 6 дахь жилд өрнөдөг. Харри өөрийн багш Альбус Дамблдорын хамт гол дайсан Лорд Волдемортын өнгөрсөн ахуй хийгээд нууцыг нь олох бөгөөд түүнтэй тулалдах шийдвэрлэх тулаанд бэлдэх болно.

Энэхүү ном нь Их Британид Bloomsberry, АНУ-д Scholastic хэвлэлийн компаниудаар хэвлэгдэж, 2005 оны 7 сарын 16-нд дэлхий дахинд номын нээлт болжээ. Ном нь хэвлэгдэж гарсныхаа дараагаар маш олон шагналуудыг хүртсэн бөгөөд 2006 оны Британий шилдэг номоор шалгарсан байна.

Харри Поттэр ба Хагас цуст Ханхүү кино нь найруулагч Дэвид Етисийн 2009 онд бүтээсэн кино ба Харри Поттэр киноны 6 дахь цуврал юм. 2009 оны 7 сарын 15-нд нээлтээ хийж нийт 934 сая ам.долларын ашиг олсон юм.

Image result for harry potter half blood prince


Image result for harry potter half blood prince


Image result for harry potter half blood prince


Image result for harry potter half blood prince



Image result for harry potter half blood prince


Related image



                                                            HARRY POTTER 5

Харии Поттэр ба Фениксийн бүлгэм нь Харри Поттэр цувралын 5 дахь боть нь юм.

Харри Поттэр ба Фениксийн бүлгэм кино нь найруулагч Дэвид Етисийн 2007 онд бүтээсэн кино ба Харри Поттэр киноны 5 дахь цуврал юм. 2007 оны 7 сарын 11-нд нээлтээ хийж нийт 939 сая ам.долларын ашиг олсон юм.

Image result for harry potter order of the phoenix


Related image


Image result for harry potter order of the phoenix


Image result for harry potter order of the phoenix


Image result for harry potter order of the phoenix
                                                            HARRY POTTER 4

Харри Поттэр ба Галт хундага нь Британийн зохиолч Ж. К. Роулингийн бичсэн Харри Поттерийн адал явдлуудын талаар өгүүлэх ном. Тус ном нь Харри Поттэр цувралын дөрөв дахь ном бөгөөд 2000 оны 7 сарын 8-нд гарсан юм.

Харри Поттэр ба Галт хундага кино нь Харри Поттер цувралын 4 дэх кино ба Ж.К.Роулингийн ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээсэн. Варнер Брос компаний уг бүтээл 2005 оны 11 сард дэлхий даяар нээлтээ хийсэн ба нийт 890 сая долларын ашиг олжээ.

Image result for harry potter goblet of fire


Image result for harry potter goblet of fire


Image result for harry potter goblet of fire


Related image


Related image


                                                            HARRY POTTER 3

Харри Поттэр ба Азкабаны хоригдол нь Британийн зохиолч Ж. К. Роулингийн бичсэн Харри Поттерийн адал явдлуудын талаар өгүүлэх ном. Тус ном нь Харри Поттэр цувралын гурав дахь ном юм.

Бичсэн түүх:
Долоон ботийн 3 дахь нь болох Harry Potter and the Prisoner of Azkaban нь уншигчдын хамгийн дуртай гэсэн тодотголтой. Хатагтай Роулинг энэхүү номоо Harry Potter and the Chamber of Secrets номыг бичсэний маргааш нь бичиж эхэлжээ. 1999 оны 8 сард, Англид 9 дахь ном худалдаанд гараад 1 сар болж байх үед америкд уг номны 5 сая хувийг хэвлэж байжээ.

Хүүхдүүдийн хичээлийг таслуулахгүйн тулд номны худалдаанд гарах хугацааг бага зэргээр хойшлуулсан байна. Ном худалдаанд гарсан эхний 2 өдрөө 68'159 хувь борлогджээ.

1999 оны 10 сар гэхэд 25 хэлээр 17 саяас багагүй тооны ном хэвлэгдэж, Хатагтай Роулинг 3 долоо хоногийн турш америкаар аялж номоо сурталчилжээ. Хатагтай Роулинг энэ үед саятан болсон бөгөөд номыг хэвлэгч компаниын орлого мөн адил маш ихээр нэмэгджээ.

Харри Поттэр ба Азкабаны хоригдол кино нь Алфонсо Суароны 2004 оны фантази төрлийн бүтээл юм. Зохиолч Жоанна Роулингийн "Харри Поттэр ба Азкабаны хоригдол" зохиолоос сэдэвлэн уг киног бүтээсэн ба Харри Поттэр кино цувралын 3 дахь кино юм. Кино зохиолыг Стивэн Кловс бичиж продюсеруудаар өмнөх киноны найруулагч Крис Колумбус, Дэвид Хэйман, Марк Рэдклифф нар ажиллажээ. Харри Поттэр ид шидийн Хогвартс сургуульд 3 дахь жилдээ суралцаж буй явцад кино өрнөх бөгөөд Сириус Блэк хэмээх хоригдол Азкабан шоронгоос оргож түүнийг хөнөөхөөр хайж буй талаар гардаг. Гол дүрүүд болох Харри Поттэр, Хэрмиони Грэйнжэр, Рон Уизли нарын дүрд Дэниэл Редклифф, Эмма Уатсон, Руперт Гринт нар тогложээ. 2002 онд гарсан Харри Поттэр ба Нууцат өрөө киноны үргэлжлэл бөгөөд дараачийн цуврал нь Харри Поттэр ба Галт хундага болно.

2004 оны 5 сарын 31-нд Их Британид, 6-р сарын 4-нд АНУ-д нээлтээ хийсэн нийт 796 сая ам.долларын ашиг олжээ. Мөн IMAX технологоор гарсан анхны Харри Поттэр цувралын кино болсон ба VHS форматаар үзэгчдэд хүрсэн хамгийн сүүлчийн Харри Поттэр цуврал кино юм. Мөн PG ангилалд багтсан хамгийн сүүлчийн цуврал болсон. Тус кино Оскарын шагналд Шилдэг хөгжим, Шилдэг зураг авалт номинациудад нэр дэвшжээ.

Хэдийгээр бусад Харри Поттэр цувралын кинонуудаас хамгийн бага ашиг олсон ч бүх цаг үеийн ашиг орлогоороо тэргүүлэгч кинонуудын 33-т ордог ба Харри Поттэр цуврал кинонуудаасаа ихээхэн өндөр үнэлгээ авч чадсан юм.


Image result for harry potter prisoner of azkaban


Image result for harry potter prisoner of azkaban


Image result for harry potter prisoner of azkaban


Image result for harry potter prisoner of azkaban


Image result for harry potter prisoner of azkaban


Image result for harry potter prisoner of azkaban
                                                            HARRY POTTER 2

Харри Поттэр ба Нууцат өрөө нь Британийн зохиолч Ж. К. Роулингийн бичсэн 12 настай Харри Поттерийн адал явдлуудын талаар өгүүлэх ном. Тус ном нь Харри Поттэр цувралын хоёр дахь ном юм.

Бичсэн түүх:
Хатагтай Роулинг энэхүү номоо нэг дэхь Harry Potter and the Sorcerer's Stone ном нь алдрын оргилд гарч амжаагүй байхад бичсэн бөгөөд тэрээр энэ номоо нэг дэхь номоо дуусгасан тэр орой л бичиж эхэлсэн байна.

Роулинг хоёр дахь номоо бичиж байхдаа анх удаа өөрийн бичсэн зохиолдоо эргэлзэж, юу бичихээ мэдэхгүй болсон гэдгээ ярьжээ. Үүний тухай тэрээр ингэж ярив:

"Би ийм байдалд зөвхөн ганцхан удаа орж байсан, энэ нь Нууцат өрөөг бичиж байх явцад юм. Би анхны удаагаа олны өмнө гарч балмагдсаж, миний энэ ном тэдний сэтгэлд хүрэх болов уу хэмээн санаа зовж байсан л даа. Гэхдээ энэ нь 5 долоо хоног л үргэлжилсэн. Мэдээж энэ нь бусад зохиолчдтой харьцуулбал маш богино хугацаа юм."

Хатагтай Роулинг номоо 1997 оны 7 сарын сүүлээр бичиж дуусгаад шуудангаар агент руугаа явуулсан бөгөөд ийнхүү олон сарын хяналтын ажил эхэлжээ.

Гүн ухааны чулуу хэвлэгдэж амжаагүй байхад, Роулинг Нууцат өрөөг кафенд бичсээр байжээ. 1997 оны The Independent-д өгсөн ярилцлагадаа тэрээр ингэж ярьжээ:

"Нэг өдөр би, би дуртай кафендаа, хэвлэлтэнд ороход бэлэн болсон 2-р номныхоо эхийг дахин уншихаар сууж байсан юм. Жессикагаа дуртай цэцэрлэгт нь явуулах мөнгөтэй болсон болохоор би цэцэрлэгт өгчихсөн байсан юм. Би наалдамхай жигнэмэг, аяга халуун шоколад байсан бөгөөд яг тэр мөчид надад гайхалтай сайхан мэдрэмж төрсөн юм. Би өөрийгөө дэлхийн хамгийн азтай хүн гэж бодсон. Би амьдралынхаа туршид ямар ч зорилгогүй бичсэн зүйлийнхээ төлөө мөнгө авч байгаа мөн одоо гартаа барьж байгаа ном минь хэвлэгдэнэ гэж бодоход надад сайхан байсан."

Ном нь 1998 оны 7 сарын 2-нд хэвлэгджээ. Үүний дараа Bloomsbury цаасан хавтаст хувилбарыг 1999 оны 2 сард хэвлэжээ. Яг жилийн дараа Америкт хэвлэгдэж, 2000 оны 8 сарын 15-нд цаасан хавтаст хувилбар хэвлэгдсэн байна.

Ном гарсан даруйдаа бэстселлэр болсон бөгөөд тухайн үеийн алдартай зохиолчид болох Жеффри Арчер, Жон Гришам, Терри Пратчетт, гэх мэт зохиолчдыг бут цохижээ. Хатагтай Роулинг Англи болон Шотландын номын сан, сургууль, номын дэлгүүрүүдээр явж номныхоо нээлтийг хийхийн зэрэгцээ хүүхдүүдэд номны хэсгүүдээс уншиж өгч байжээ. Тэрээр энэ үеийг амьдралынхаа хамгийн сайхан мөчүүдийн нэг гэж хэлжээ.

1999 оны 7 сар гэхэд 700'000 гаруй хувь хэвлэгдээд байсан бол 9 сар гэхэд энэ тоо 1'800'000 болтлоо өссөн байна. Одоогийн хэвлэгдсэн номны тоо нь хэлэхэд хэцүү ч энэ нь ойролцоогоор саяын тоог хэд хэд үржүүлсэнтэй тэнцүү юм.

Харри Поттэр ба Нууцат өрөө кино нь найруулагч Крис Колумбусын 2001 оны фантази төрлийн бүтээл юм. Зохиолч Ж.К.Роулингийн "Харри Поттэр ба Нууцат өрөө" зохиолоос сэдэвлэн уг киног бүтээжээ. Уг кино нь 2001 онд анх гарсан Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу киноны үргэлжлэл ба Харри Поттэр цувралын 2 дахь нь юм. Харри Поттэрийн сурдаг ид шидийн Хогвартс сургуульд Салазар Слицерины залгамжлагч эргэн ирж Нууцат өрөөг онгойлгон аймшигт мангасыг сэрээн сургуулийн сурагчид руу довтолж буй талаар уг кинонд өгүүлнэ. Кино зохиолыг Стивэн Кловс бичиж продюсераар Дэвид Хэйман ажилласан байна. Гол дүрүүд болох Харри Поттэр, Хэрмиони Грэйнжэр, Рон Уизли нарын дүрд Дэниэл Редклифф, Эмма Уатсон, Руперт Гринт нар тогложээ.

2002 оны 11-р сарын 15-нд дэлхий даяар нээлтээ хийсэн ба кино театруудаас их ашиг орлог олсон бүтээл болсон ба 878 сая ам.долларыг одоогоор олоод байна. Уг кино нь бүх цаг үеийн хамгийн их ашиг орлогтой 24 дэх кино болсон бөгөөд Харри Доттэр цуврал дотроо ашиг орлогоороо 7-д ордог. Мөн Харри Поттэр цувралын хамгийн урт хугацаатай кино нь Нууцат өрөө болжээ. Тус цувралын дараачийн анги нь Харри Поттэр ба Азкабаны хоригдол нэртэйгээр гарсан.

Related image


Image result for harry potter chamber of secrets


Image result for harry potter chamber of secrets


Image result for harry potter chamber of secrets


Image result for harry potter chamber of secrets
                                                            HARRY POTTER 1

Харри Поттэр ба Гүн ухааны чулуу  нь Английн зохиолч Ж. К. Роулингийн бичсэн өсвөр насны хүү Харри Поттэрийн тухай долоон цуврал, уран зөгнөлт зохиолийн эхний ном нь юм.

Бичигдсэн түүх:
Тухайн үедээ хүүхдийн шилдэг зохиол болж шалгарч байсан энэхүү Harry Potter and the Sorcerer's Stone ном нь мөн хамгийн алдартай хүүхдийн номнуудын нэг болж чадсан билээ. 1991 оны энгийн нэгэн галт тэрэгний аялал, 7 боть бүхий, Харри Поттерийн бүхэл бүтэн цогц ертөнцийн эхлэл болжээ

Роулинг Харри Поттерийг зохиох санаагаа анх хэрхэн олсоноо Би Би Си-д ийнхүү ярьсан байна:

"Би Манчестераас Лондон руу явах галт тэргэнд юм бичих талаар огт бодоогүй сууж байтал санаанд минь маш тодоор Харри, туранхай хүү ороод ирсэн. Би урьд нь хэзээ юм бичих талаар огт бодож байгаагүй, тэрнээс өмнө миний энгийн нэг санаа надад ингэж их нөлөөлж байгаагүй л дээ. Цүнхээ уудалж ямар нэгэн бичих юм олдоогүй, бүр хөмсөгний харандаа ч байгаагүй дээрээс нь галт тэрэг саатсан учир би бичих зүйлийнхээ талаар олон цагийн туршид бодож суусан."

Тэрээр өөрийн вэбсайт дээрээ ингэж бичжээ: "Би Гүн ухааны чулууг тэр орой нь л бичиж эхэлсэн ч, төгсгөлийн ном нь тэр үеийн анхны бичвэрүүдтэй огт төсгүй. Би Манчестер руу янз бүрийн зүгт ургах өөрийн санаануудтай бичвэрээ барьсаар очиж, Харригийн Хогвартс дахь амьдралын татаар эргэцүүлсэн дээ."

Дараагийн хэдэн жилийн туршид Хатагтай Роулинг номоо чөлөөт цагаараа бичиж байжээ. Тэрээр 1994 онд Эдинбург руу нүүсэн байна. Тэр үеийн тухай өгүүлэхдээ: “Би дахиж багшилахаар шийдэж байсан юм. Нэгэнт багшилж эхэлбэл олон дэвтэр засахаас эхлүүлээд, хичээлийн төлөвлөгөө гаргах дээрээс нь хүүхдээ ганцаараа харах гээд маш олон ажил гарч номоо бичих зав дахиж гарахгүй гэдгийг мэдэж байсан болохоор би номоо дуусгах ажилд орж, номоо яаж ийж байгаад хэвлүүлэх төлөвлөгөө гаргасан юм. Жессика тэргэндээ унтах бүрийд хажуугийн кафе руу гүйж очоод галзуу мэт бичдэг байснаа санаж байна. Би бараг өдөр бүр бичдэг байсан. Би номоо бүгдийг өөрөө шивж байхдаа заримдаа номыг үзэн ядах, хайрлах хоёр сэтгэгдэл зэрэг төрдөг байсан.”

1997 оны The Herald-д өгсөн ярилцлагадаа:

"Ном надад амьдрах итгэл өгдөг байсан. Надад эмэгтэй дүүгээс минь өөр таньдаг хүн байдаггүй байсан юм. Би амьдралдаа тэр үеийнхээс илүү их гутарч байгаагүй. Цуглуулсан жаал юмаа хүүхдийн хэрэгсэлд зориулж дуусчихан байж билээ. Гэрлээд, насан туршдаа ажилласан ч би гэнэт ажилгүй, ядмаг орон сууцтай ганц бие эх болж хувирсан юм. Миний бичвэр л надад урагшаа явах итгэл өгч байсан юм."

Мөн тэрээр The Herald-д ингэж хэлжээ:

"Би тэр үед агентын талаар огт мэддэггүй байсан ч тэр жилийн Зохиолч, Уран бүтээлч нарын номноос хэдэн хаяг авч санал явуулсан. Кристофер Литл нь миний саналаа явуулсан дөнгөж хоёр дахь агент байсан юм. Би захиагаа буцааж авч байсан өдрөө маш сайн санадаг юм. Захиагаа авахдаа татгалзсан хариу байх байх гэж бодож байтал захианд ингэж бичсэн байсан: "Таны гар бичвэрийг бид тусгайлан хүлээж авна гэдгийг мэдэгдэхэд таатай байна."


"Тэр миний амьдралын хамгийн гоё захиа болсон бөгөөд би тэр захиагаа найман удаа уншсан. Дараа нь (1997 оны хавар) Кристофер над руу залгаж Америкт миний номыг хэвлэх эрхийн төлөөх дуудлага худалдаа болсон мөн Ноён Артур Левин надад зургаан оронтой мөнгө төлөх болсон талаар ярьж, 10 минутын дотор над руу залгана гэхэд би баярласандаа үхэх шахсан шүү."

1996 оны намар, Bloomsbury Press номыг Их Британид хэвлэх эрхийг, Scholastic компани Америкийн Нэгдсэн Улсад хэвлэх эрхийг 100000 доллараас өндөр үнээр 1997 онд худалдаж авсан.

Хатуу хавтастай болон цаасан хавтастай хувилбар хоёул Британид 1997 оны 7-р сарын 26–нд худалдаанд гарсан. АНУ-д хатуу хавтаст хувилбар 1998 оны 9-н сарын 1 – нд, цаасан хавтаст хувилбарыг 1999 оны 9-н сарын 8-нд, тус тус худалдаанд гарчээ.

Ном нь АНУ-д маш их амжилт олсон бөгөөд Scholastic номоо хоёрхон сарын дотор 3 дахь удаагаа хэвлэж байжээ. Хатагтай Роулинг АНУ-ын хотуудаар (Денвер, Нью-Йорк, Сан-Франциско, Чикаго, Сиэтл) номны нээлтийн өдөрлөгүүдийг даган аялсан ажээ.

Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу кино нь 2001 оны уран зөгнөлт, фантази төрлийн кино бөгөөд найруулагчаар нь Крис Колумбус ажиллажээ. Киноны зохиолыг Их Британий зохиолч Жоанна Роулингийн "Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу" номоос сэдэвлэн туурвижээ. Уг кино нь Харри Поттэр кино цувралын эхний кино нь бөгөөд продюсераар Стивен Кловс, Дэвид Хэйман нар ажиллажээ. Кинонд зохиолын гол баатар болох Харри Поттэр хүү өөрийгөө шидтэн болохыг мэдэж улмаар ид шидийн Хогвартс сургуульд эхний жилээ суралцаж буй тухай өгүүлнэ. Тус киноны гол дүрүүдэд Харри Поттэрын дүрд Даниэл Редклифф, түүний найз Рон Уизлийн дүрд Руперт Гринт, Хэрмиони Грэйнжэрийн дүрд Эмма Уатсон нар тоглосон байна. Уг киноны үргэлжлэл болох дараагийн бүтээл нь Харри Поттэр ба Нууцат өрөө кино билээ.

Анх Warner Bros. компани Харри Поттэр киног бүтээх эрхийг 1999 онд 1 сая еврогоор худалдан авчээ. Киног бүтээх ажил 2000 онд Их Британид эхэлсэн ба шилдэг найруулагчид болох Стивэн Стилбэрг, Роб Рейнэр нараас илүүтэй Warner Bros. Крис Колумбусыг сонгожээ. Ж.К.Роулинг кинонд зөвхөн Их Британи болон Ирландын жүжигчдээс сонгохыг захижээ. Киноны зохиолыг Стивэн Кловс боловсруулсан ба киноны зураг авалтыг Leavesdon студи болон Британы цайзуудад авсан байна.

Кино 2001 оны 11 сард Их Британи болон АНУ-д дэлгэцнээ гарсан ба гарсан даруйдаа шуугиан дэгдээж 974 сая ам.долларын орлог авчиржээ. Мөн маш олон шагналуудыг хүртэхийн зэрэгцээ Оскарын шагналд Шилдэг хөгжим, Шилдэг хувцаслалт, Шилдэг тайзны зураг зэрэг номинацуудад нэр дэвшжээ. 2011 оны 7 сарын байдлаар тус кино нь бүх цаг үеийн хамгийн их ашиг орлогтой кинонуудын жагсаалтын 11-д бичигдэж буй ба Харри Поттэр кино цувралаас Харри Поттэр ба Үхлийн шүтээн 2-р бүлэг киноны дараа бичигддэг.


Related image


Image result for harry potter and the philosopher's stone


Related image


Related image


Related image


Related image

                                                            HARRY POTTER 7 Харри Поттэр ба Үхлийн шүтээн ном нь Английн уран зохиолч Ж.К.Р...